Дэлбэрэлтэд өртөн 90 хувийн түлэгдэлттэй эмчлүүлж байсан залуу нас баржээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:2025/04/NewFolder1/gssut.jpg

Энэ сарын 23-24-нийг шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн худалдааны төвийн уулзвар орчимд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч 3 албан хаагч нас барж, 11 хүн гэмтэж бэртэж, 30 гаруй автомашин шатсан ноцтой осол гарсан.

Улмаар ГССҮТ-д маш хүнд байдалтай буюу 90 хувийн түлэгдэлттэй хэвтэн эмчлүүлж байсан 3 иргэний нэг нь өчигдөр шөнө нас барсан байна. Тодруулбал, тус шөнө дэлбэрэлт болсон газар явж байсан 19 настай залуу ийнхүү шархаа даалгүй нас баржээ.