Н.Мишигдорж: Хүний амь эрсэдсэн асуудлыг нууж болохгүй. Тийм ёс зүй ч байхгүй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:nvvdelchin/хх45.jpg

Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн улмаас ОБГ-ын 3 алба хаагч амь эрсэдсэн. Гэвч цахим орчинд 3 хүний амь эрсдээгүй, хэд хэдэн хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл гарч буй. Тэгвэл үүнд УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах хариултыг өгөв. Тэрбээр,

"Хүн амь эрсэдсэн болон хүн бэртсэн асуудлыг нуун дарагдуулах боломжгүй. Энэ хардлага сошиал орчинд явж байна. Тиймээс ийм мэдээллийг түгээхгүй байхыг хүсье" гэлээ.

Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж, "Хүний амь эрсэдсэн асуудлыг нууж болохгүй. Тийм ёс зүй ч байхгүй. 21 хүн нас барсан гэх мэдээлээд байна. 18 хүний зөрүү гарна гэж байхгүй шүү дээ. Сошиал хөгжсөн үед ар гэр нь мэдэгдэнэ шүү дээ. Ийм ташаа мэдээлэл битгий түгээгээч ээ" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өөр хэдэн хүн үхсэн юм? хэн гэдэг хүн юм? Үүнийг хэн мэдээд байгаа юм? Энэ их мэдэгчийг шалгах ёстой. Камерийн бичлэгүүдийг сайн шалга, баримтаа сайн бүрдүүл. ОБГ-н 3 гал сөнөөгчийн хэн гэдэг дарга удирдаж очсон юм? Тэр гурав яах гэж нөгөө талын байшинруу явах болов? Хэрэв тэр 3 тийшээ яваагүй бол амьд үлдэх байсан.