Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан 3 алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ
00

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ ачсан автомашин, патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан 3 алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл өнөөдөр дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан 3 алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ.



