Эхийн алдар 1,2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:канвон/timthumb.jpg

Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг харьяа хорооны нийгмийн ажилтан хүлээн авч байна.

Бүрдүүлэх материал:

1. Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар

2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/

3. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь эрэмбэлэн эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/

Анхаарах зүйлс:

1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт хуулбар хувь,

2. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/

3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргасан байна.