МОАХ: Ч.Хүрэлбаатар сайдыг гадны захиалга, санхүүжилтээр хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн батлуулахаар хүч түрэн ажиллаж байгаа гэж хардаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:MOAH/moah shaard.jpg

Монголын Ардчилсан холбоо(МОАХ)-ноос Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, түүнийг АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдлээ. Шаардлагад:

"УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь дөрвөн бүлэг, 32 заалттай бөгөөд маш ноцтой хэд хэдэн заалт байна. Тухайлбал,

Нэгдүгээрт, Гадаадын хөрөнгө оруулагч нь хараат бусаар бие даан шийдвэр гаргаж, Монголын газар нутгаас 100 жилээр ашиглах эрхтэй байх, хоёрдугаарт, төрийн болон ард түмний хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулах мөн татварын болон бусад төрлийн урамшууллыг Монголын баялаг бүтээгчдээс хэт давсан үнээр хүртэх, гадаад ажилчдыг ажлын байрны татвараас бүрэн чөлөөлнө гэх мэт онц ноцтой заалтуудыг оруулсан байна.

Эдгээр заалтууд нь Монголын тусгаар тогтнол, газар нутагт заналхийлсэн, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх бус харин ч монгол иргэдийг ажлын байргүй, газар нутаггүй болгох, монгол төрийн үнэлэмжийг үл ойшоох хэмжээнд аваачсан хууль болсныг илтгэж буй.

Иймд дээрх хуулийн төслийг санаачилсан Ч.Хүрэлбаатар сайдыг гадны захиалга, санхүүжилтээр тус хуулийг шинэчлэн найруулж, батлуулахаар хүч түрэн ажиллаж байна хэмээн хардаж байна. Мөн хамтран ажилласан УИХ-ын гишүүдийг лобби бүлэг байгуулсан гэж хардаж байгаа тул АТГ-т шалгуулахаар хандаж байна" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Женко түүний ноход...

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Оюун эрдэнээ, дээрх заалтуудыг өөрчлөөд өөр хүнээр дахин өргөн бариулаа. Хүрэлбаатарт итгэх итгэл бхгүй болсон бна. Эд нар зөв ярьж бна шүү. Одоо геополитик уур амьсгал нийгэм эдийн засаг дайн гээд цаг үе шал өөр болж бна шүү. Ямар ч хүн глобалчлал гэж ярихаа больсон бна. Энэ өүгдийг та эрх биш ойлгож бгаа биз ээ

  • З
    Зочин

    Жонхуу, Хотгор 2 ыг хоёуланг нь зайлуулж байж монгол улс хөгжинө

  • З
    Зочин

    Монгол Улсын газар нутагт заналхийлсэн, гадны захиалгаар Ч.Хүрэлбаатар сайд ажилласан бол МАН-аас хөөж, сонгуульд оролцуулах ёсгүй. Эх орноосоо урвасан хэргээр яллах ёстой.

  • З
    Зочин

    Өг өг. Илт тэгэж харагдаж байна. Дэмжиж байна.