Санал асуулгад оролцсон иргэдийн 57 хувь нь тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:zamiin tsagdaa/tsagdaaa.jpg

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчилснээр дуусна. Энэ сарын 29-ний өдөр НЗДТГ-аас иргэдийн дунд санал асуулга эхлүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн /2024.01.31/ 09:30 цагийн байдлаар санал асуулгад 4630 иргэн оролцсон байгаагийн 2005 буюу 43 хувь нь дэмжсэн бол 2625 буюу 57 хувь нь тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзжээ.