Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, 40 настай иргэн амь насаа алджээ
10

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын ...-р гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2024. 01.30/ өдрийн 21:50 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн үүсэж болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.



