Ирэх сарын 15-наас эхлэн S’Outlets төвийн 5 давхар барилгыг нурааж, даланг тэлэх ажлыг эхлүүлнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:s outlet/tt.jpg

Өнгөрөгч оны долоодугаар сард орсон борооны улмаас нийслэлд томоохон хэмжээний үер болсон. Үүнтэй холбоотойгоор үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, газрыг чөлөөлөх ажил хийгдэж эхэлсэн бөгөөд S'Outlets төвийн 3 давхар барилга, агуулахыг нурааж, цэвэрлэгээний ажлыг хийж дууссан байна.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлсэн ба "2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 5 давхар барилгыг нураах ажлыг эхлүүлж, түшиц ханыг нурааж даланг тэлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна" гэв.