Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх асуудал Засгийн газрын хуралдаанаар яригджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Zamiin tugjee/dugaariin .jpg

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлсэн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөр дуусаж байна. Мөн иргэдээс авч буй санал асуулга 17:00 цагт дуусах юм.

Яг одоогийн /16:37 цаг/ байдлаар санал асуулгад оролцсон 7577 иргэний 55 хувь нь хязгаарлалтыг дэмжихгүй гэх санал өгчээ. Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хэлэлцсэн. Гэхдээ албан ёсны шийдвэр гараагүй. Санал асуулга дууссаны дараа эцсийн шийдвэр гарна" гэх тайлбарыг өглөө.