Автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор ҮРГЭЛЖЛҮҮЛЭХГҮЙ байхаар шийдвэрлэлээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/12/38/Zamiintugjee.jpg

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлсэн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөр дуусаж байна. Үргэлжлүүлэх эсэх санал хураалтыг НЗДТГ-аас явуулсан ч иргэдийн дийлэнх дэмжээгүй тул автомашины дугаарын хязгаарлалтын тэгш, сондгойг үргэлжлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн талаар Хотын даргын орлогч П.Сайнзориг мэдээллээ.

Ингэснээр маргаашаас дугаарын хязгаарлалтын хуучин журам мөрдөгдөнө. Тодруулбал, маргааш пүрэв гараг буюу 4,9-өөр төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцохгүй.