Барилгын материал шатаж, утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:obeg/297424993_825089492186881_8001198857019041090_n.jpg

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд утаа гарч байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр буюу /2024.02.01/ өдрийн 20:37 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10 м.кв өрөөнд барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 20 иргэн /үүнээс 5 хүүхэд/-ийг гаргасан байна.