ОБЕГ: Хад руу тэгнэж, унах эрсдэлтэй байсан суудлын автомашиныг татан гаргаж, 2 зорчигчийг аюулгүй буулгав

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Тарвугийн гол” гэдэг газар Архангай аймгийн Цэцэрлэг сумаас Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай унаж болзошгүй байна гэсэн дуудлага мэдээлэл 2024.02.02-ны өдрийн 03:20 цагт ОБГ-т иржээ.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius” загварын суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай байсныг ажиллаж, иргэдийг аюулгүй буулгаж, автомашиныг татан гаргасан байна.