СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/409663554_283447794237108_6638287310117087435_n.png

Амралтын өдрүүдэд буюу өнөөдөр /2024.02.03/ баруун аймгуудын ихэнх нутгаар, маргааш /2024.02.04/ өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас сэрэмжлүүллээ. Иймд:

-Зам, даваа, гүвээ хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх,

-Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэн зөвхөн баталгаат гүүрээр зорчиж, гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх,

-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настныг хол замд авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.