Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 85 бүртгэгдсэн бол 120 хүн эрүүлжүүлэхэд хонов

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Huchirhiilel ohid/MPA PHOTO2021-2-0642.jpg

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр /2024.02.04/ нийт 1750 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1416, гэмт хэргийн шинжтэй 57 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ.

Өнгөрсөн баасан гарагт /2024.02.02/ хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр энэ тоо 15-аар буурч, 85 болсон байна.