Х.Нямбаатар: Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг яаралтай эхлүүлж, ирэх намраас өмнө ашиглалтад оруул

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-11.jpg

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороон дахь сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар чөлөөлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, 40,000 иргэн амьдардаг Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд нэг ч сургууль, цэцэрлэг алга. Үүнээс болж түгжрэл үүсч байна. Тиймээс Сүмбэр орд компанийн газраас 4000 м.кв, Сэнчири ланд компанийн газраас 5,000 м.кв газрыг авч, сургууль, цэцэрлэг барихаар ажиллаж байна. Мөн ойролцоох орц, гарцыг чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэнэ" гэлээ.

Мөн энэ үеэр тэрбээр, холбогдох албаныханд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг яаралтай эхлүүлж, ирэх намраас өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.