Хятадын иргэдэд газар эзэмшүүлсэн гэх Б.Бадрааг цагдан хорив

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:nuursnii sonsgol/badraa ITH.jpg

Хоёр шатны "нүүрсний сонсгол"-ын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарын гурван хүн Хятадын компаниудад их хэмжээний газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх мэдээлэл ил болсон. Улмаар тэднийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ.

Б.Бадраа нь яллагдагчаар татагдсан үедээ Монгол Улсын хилээр гарсан тул орж ирсэн даруйд нь цагдан хорих арга хэмжээ авахаар шийдвэрлээд байв.

Тэгвэл Б.Бадраа БНСУ-аас Монгол Улсад ирсэн бөгөөд Хорих 461 дүгээр ангид саатуулж, цагдан хорьжээ. Харин Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт, Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорьж байсан ч суллаад байгаа юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    МОНГОЛООС УРВАГЧИД

    ЭХ ОРНОО МӨНГӨӨР ХУДАЛДСАН ХҮМҮҮС ДЭЭ,ҮНЭГҮЙ Л ГАЗАР ӨГӨВ ГЭЖ ИХ ЗАСАГ ХУУЛИАР БОЛ ӨДИЙД ХЭЗЭЭЧ БОСЧ ИРЭХГҮЙ ГЭЭР УНТАЖ БАЙХ БАЙСАН ЮМ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda