Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн газар дээрээ амиа алдлаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаандэрс багийн “Цагдаагийн пост” гэдэг газар Баянтүмэн сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан тухай дуудлага мэдээлэл ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Королла фиэлдер” загварын суудлын автомашин, автозамын зорчих хэсэгт зогсож байсан "Бэйбэн норд бенз-НД4251” загварын зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Б /36 настай, эрэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад, зорчигч Б /39 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд гарган Эмнэлэгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.