Буузандаа азын зоос хийсэн бол зочиддоо сайтар анхааруулж, хүүхэд зоосонд хахахаас сэргийлэхийг ЭМЯ-наас зөвлөв

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/2.6/423599927_753929703285179_7786168019135458530_n (1).png

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраар айл болгон бууз хийж, зочдоо дайлдаг уламжлалтай. Зарим айлууд тухайн жилд хэн нь аз ёндоотой байгааг үзэх зорилгоор буузандаа зоос хийх тохиолдол бий. Энэ нь бага насны хүүхэд хахах эрсдлийг нэмэгдүүлдэг учраас зоос хийсэн тохиолдолд ирсэн зочиддоо заавал хэлж, анхааруулах шаардлагатайг ЭМЯ-наас зөвлөлөө.