Ахуйн гал түймрийн улмаас нэг иргэн амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2026/04/NewFolder/300223960_5576979765716370_8822703841701443597_n1.jpg

СХД-ийн ... дугаар хорооны “Тоосго”-ны ... дугаар гудамжинд байшин шатаж, нэг иргэн өртөж амь насаа алджээ.

Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр оройн 17:05 цагт ОБГ-т ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус дүүргийн ОБХ-ын Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.