Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов худалдан борлуулж буй зөрчлүүд илэрчээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-20.jpg

Нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй.

Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газраас эдгээр үзэсгэлэн худалдааны цэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан шалгалт хийжээ.

Энэ үеэр үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна.

Иймд иргэдийг гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд сонгохыг анхаарууллаа. Мөн ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж, үйлчлүүлэхийг зөвлөв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хаха

    Өөрсдөө л хэдэн төгрөг олж байвал бусдыгаа алж хохироохоос ч сийхгүй яг л Монгол зан шүү дээ. Өөрсдийгөө харцгаа. Юм л бол тэрний буруу, энэний буруу гэж орилдог, нутаг ус адууны зурагтай сошлтой гөлөгнүүд. Бүх алт, нүүрсийг нь хүрзтэй нь өгөөд тусад нь гаргачихмаар орк гөлөгнүүд юм аа.