НИТХ-аар нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах, автомашины улсын дугаарын дээд хязгаарыг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэх гэж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:nith/нитх хурал.jpg

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор яг одоо НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна.

Ээлжит бус хуралдаанаар:

-Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам

-Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам

-Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай

-Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай

-Амьтны хүрээлэн ажиллуулах журам

-Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

tenx-hd