ЭЕРЭГ: 84 дүгээр сургуулийн сурагчид ’’Нэг бууз нэг сэтгэл’’ аян өрнүүлж, зорилтод бүлгийн айл өрхүүдэд бууз тараажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:nyambaatar hotiin darga/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-2.jpg

Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн хүүхэд багачууд ''Нэг бууз нэг сэтгэл'' аяныг өрнүүлж, 15,18 дугаар хорооны зорилтод бүлгийн иргэдэд сэтгэлийн бэлэг болгон илгээх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Тус аянд 84-р сургуулийн 1-12 дугаар ангийн 133 бүлгийн нийт сурагчид анги удирдсан багш нар хамрагдсан бөгөөд, СӨУЗ-ийн хүүхдүүд цэвэр орчинд тусгайлан савласан 84 ширхэг буузыг шошго нааж бэлдэн айл өрхөд тараасан байна.

Тухайлбал, ТҮК-ийн ажилчид, өндөр настан, өрх толгойлсон аав ээж зэрэг 100-аад өрх айлд битүүний өмнөх өдөр гарын бэлэг болон очжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • З
    Зочин

    Буруу шүү хүүхдүүдээ. Та нар орлого олдог том хүмүүс биш. Зүгээр хичээлээ хий. Хүн өөрөө амьдралаа авч явах ёстой. Халамжлуулсан хүн амьдрах тэмцэлгүй болдог