Сар шинийн өдрүүдэд харьцангуй дулаан байх тул намгархаг газар буусан иргэд, ААН-үүд халиа дошингийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:obeg/halia toshin/халиа.jpg

Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний усны түвшин дээшилж гол, горхины урсац, булгийн эх ундарга нэмэгдсэнээс газрын гадарга дээр халиа дошин үүсэх эрсдэл үүсээд байна. Иймд,

Сар шинийн өдрүүдээр цаг агаар харьцангуй дулаан байх тул ус намгархаг, халиа үүсэх эрсдэлтэй газар буусан иргэд, аж ахуйн нэгжүүд халиа дошингоос үүсэх усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Мөн эрсдэл үүссэн тохиолдолд Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 дугаарын утсанд мэдэгдэхийг НБОГ-аас санууллаа.