Өчигдөр эрүүлжүүлэхэд 101 хүн хоножээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:TSEG/337715390_6662332657113728_1623022493724336938_n.jpg

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр /2024.02.08/ нийт 2021 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1558, гэмт хэргийн шинжтэй 96 дуудлага, мэдээлэл байна. Тухайлбал,

Хүний биед халдах 71, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 79, хулгайлах 32, согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодсон 33 зөрчил бүртгэгджээ. Харин эрүүлжүүлэхэд 101 хүн хоносон аж.

Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүлсэн байна.