Х.Ганхуяг: Уламжлалт хоёр баяраараа л уртхан амаръя гэдэг иргэдийн саналыг дэмжинэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 9 сек
40
legacy:Hassuuriin ganhuyag/ганхуяг-1.jpg

Иргэд Сар шинийн баяраар амрах "Бүх нийтийн амралт"-ын хоногийг нэмэгдүүлэх саналыг цахим орчинд гаргаад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Бид жилд 9 удаа баяр тэмдэглэн амарч байна. Үүний оронд үндэсний уламжлалт хоёр баяраар л уртхан амаръя гэдэг иргэдийн саналыг дэмжинэ. Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бид жилдээ 9 удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдээр амардаг. Энэ онд гэхэд:

-Сар шинийн баяраар 2-р сарын 10-12 ны өдрүүдэд

-Бурхан багшийн их дүйчин өдөр 5-р сарын 23 нд тохиож байна

-Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

-Үндэсний их баяр наадам

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр

-Бүгд найрамдах улс тунхагласан өдөр

-Үндэсний эрх чөлөөний өдөр гэх мэтээр нийтээр амрах өдрүүд олон.

"Сар шинийн баяраар амрах өдөр цөөн түгжрэл их, хөдөө орон нутаг руу явж ахмад настан, азай буурлуудтайгаа золгоход туулах зам их, амрах өдөр цөөн тул санд мэнд явлаа" гэж цахим сүлжээнд иргэд санал бодлоо их илэрхийлжээ.

Тиймээс олон өдөр баяр тэмдэглэж амардаг биш үндэсний уламжлалт баяр болох цагаан сар, улсын баяр наадмаар л уртхан амраад бусад баяруудаар ажлаа цалгардуулахгүй ёслоод өнгөрдөг болъё гэдэг санал их гарчээ. Үндэсний уламжлалт хоёр баяраар уртхан амраад бусад үед ёслоод өнгөрдөг болох энэ саналыг бодууштай. Иргэдээс гарч байгаа саналыг дэмжиж байна" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Битгий попроод бай. Хөгжлийн банкны зээлээ төл луйварчаан

  • Х
    хүннү

    Цагаан сарын баяр одоогийн 3 өдөрт болно. Харин наадамаар олон хоног амрах нь зөв. Бурхан багший их дүйцсэн өдөр, Чингис хааны төрсөн өдөр, Март, БНУ тунрагласан өдөр гэдгээр амрах хэрэггүй. Жилд бүх нийтээр амардаг 4 баяртай л болцгооё. 1. Хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3 2. Хүүхдийн баяр 6-р сарын 1 3. Наадам 7-р сарын 10-17 4. Тусгаар тогносон өдөр 12-сарын 29 гэх мэт.

  • З
    зочин

    Хар хүйтэнд хаашаа явдаг юм. хөгшчүүл л ядарч сульдах байх да. Би ямар гадаадад дулаан газар явж амарч чадах биш төвөг цаашаа. Энэ баячууд өөрийгөө л бодож юм ярина шүү

  • И
    Иргэн

    Тийм шүү дээ зөв. Бусад баярын илүү дутуу амралтыг Цагаан сарлуугаа шилжүүлмээр юм.