Автобусны буудлууд дээр Төрийн үйлчилгээний “ХУРДАН“ цэг байршиж эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:hurdan tseg belh/ХУРДАН ЦЭГ1.jpg

Гэрэгэ КИОСК буюу төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээнүүдийг та өөрт улам ойроор авах боломжтой болсоор байна

СБД-ийн 18-р хороо, Бэлхийн хуучин эцэс, 16-р хороо, Тоосгоны үйлдвэрийн автобусны буудал дээр төрийн үйлчилгээний "ХУРДАН" цэг байршлаа. Ингэснээр 16-р хорооны 11 мянга, 18-р хорооны 9 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээ ойртож байна.

Өмнө нь тус хороодын иргэд 5-8 км зам туулж цаг хугацаа алдан замын түгжрэлд орон, очер дараалалд зогсон төрийн үйлчилгээ авдаг байсан бол одоо өөрт ойр байрлах автобусны буудлаас бичиг баримт, төлбөр мөнгө шаардахгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр түргэн шуурхай, хаанаас ч ойрхон хүргэх нь түгжрэл, төвлөрөл, хүнд суртлыг бууруулах бодит алхам юм.

legacy:hurdan tseg belh/ХУРДАН ЦЭГ2.jpg