Малаа хариулж явсан залуу цасан нурангид дарагдаж бэртсэн байсныг эсэн мэнд олжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

29 настай эрэгтэй уулын цасан нурангид дарагдаж, бэртжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр 11 дүгээр багийн “Төгрөг” гэдэг газарт малаа хариулж явсан малчин А /26 настай, эрэгтэй/ уулын цасны нуранганд дарагдсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан очиж иргэн Х /29 настай, эрэгтэй/-ийг цасны нурангид дарагдсанаас гэмтэж бэртсэн байсныг эсэн мэнд олж тус сумын Нэгдсэн эмнэлгийн автомашинаар Дэлүүн сумын төвд тээвэрлэн хүргэсэн байна.