Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн В.Путинийн ярилцлагатай холбоотой жиргээ 10 сая хандалт аваад байна

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
50
legacy:elbegdorj eronhiilogch/MPA PHOTO 2017-0104.jpg

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Fox News сувгийн хөтлөгч асан Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Украинтай хийж буй дайнтай холбоотой байр сууриа илэрхийлэх үеэрээ Ороын үе үеийн эзэнт гүрнүүд Украины орчин үеийн хил хязгаарыг хэрхэн бүрдүүлж байсан талаар ярьсан байдаг. Түүний эл ярилцлагын дараахан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны твиттер хаягаараа оруулсан жиргээ дотооддоо төдийгүй олон улсын анхаарлыг татаж, гаднын хэвлэлүүд түүний жиргээг онцолж байна.

Тодруулбал, тэрбээр "Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” хэмээсэн байдаг. Харин эл жиргээ хэр хандалт авсан талаар "Арван сая гаруй хүнд хэдий нь хүрчээ. 10.000.000 гэдэг бол дэлхийн нийт монголчуудын тоо гэсэн үг. Хоёрхон хоногт 13.000 илүү нэмэгдсэн шинэ дагагч нартаа баярлалаа. Хамтдаа зүтгээд байж дээ" гэжээ.

legacy:elbegdorj eronhiilogch/GGQq28tbQAAkBKn.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хорлогч цөөвөрийн тэжээвэр

  • З
    Зочин

    ХА ХА ХА. ПҮҮТЭНИЙ ӨӨРИЙН ТҮРЭМГИЙ БОДЛОГОО НУУЖ, ЗӨВТГӨСӨН ӨЧНӨӨН ЦАГИЙН МЭРИЙЛТИЙГ НЬ ХЭДХЭН ӨГҮҮЛБЭР ТҮҮХЭН НОТЛОХ БАРИМТААР НЯЦААЖ ЧАДЖЭЭ. МӨН ХЭРВЭЭ ЭЗЛЭН ЭРХШЭЭЖ БСАН УЛС ОРНУУДАА МАНАЙ ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ ГЭЖ ЗАРЛАЖ БОЛДГЫН БОЛ ОРОСЫН ГАЗАР НУТАГ Ч МОНГОЛЫН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ БОЛНО ШҮҮ ДЭЭ ГЭЖ ПҮҮТЭНИЙ АМЫГ ТАГЛАЖЭЭ.

  • З
    Зочин

    Монголыг хорлож байнаа лухаан

  • З
    Зочин

    Бээжин хав бар луу хуцаж гэнэ ээ.

  • Ж
    Жавхлан

    Хүн ингэж амьдармаар юм. Дэлхийг шуугиулж байна. Чингисээм хойш тэр л чадаж байна. Элбэгээг зүхэгчид жорлонгийн ялаа адил дуусахад тэр тэнгэр мэт үлдэнэ. Түүний тухай түмэн, түүх ярьсаар байна ха ха ха😰