Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Зочид буудлын өрөөнд буйдан шатаж, 40 орчим насны эрэгтэй амь насаа алджээ
00

Баянзүрх дүүргийн ... хороонд байрлах зочид буудалд буйдан шатаж, 40 орчим насны нэг иргэн амь насаа алдсан байна.
Тодруулбал, Өнгөрсөн шөнө буюу 2024.02.16-ны өдрийн 03:21 цагт ОБГ-т зочид буудалд буйдан шатаж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид иргэн Т-ын зочид буудлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн уг гал түймэрт иргэн М /40 орчим настай, эрэгтэй/ ухаан алдаж нас барсан байжээ.



