Лос Анжелес хотод шингэрүүлсэн хий ачсан автомашин дэлбэрсний улмаас 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/shine/427781444_802953165193245_7572821738034294018_n.jpg

АНУ-ын Лос Анжелес хотод орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 07:00 цагт шингэрүүлсэн хий ачсан автомашин Аламеда гудамж, Хенри Фордын өргөн чөлөөний орчимд дэлбэрчээ.

Ослын голомтод Гал түймэртэй тэмцэх албанаас 12 гал сөнөөгч ажиллаж байсан бөгөөд 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгдсэн байна. Тус ачааны машин нь 378.54 литр байгалийн шингэрүүлсэн хийн багтаамжтай хоёр тусдаа цистерн тээвэрлэж явсан гэж Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ