Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Маргааш Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж ном хурна
00

Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн есөн буюу энэ сарын 18-нд Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам хуврагуудын хамтаар монголоор ном хурах аж. Энэ үеэр сүсэгтэн олон болон лам хуврагуудад насны авшиг хүртээх бөгөөд арга хэмжээ нь “Батцагаан” цогчэн дуганд 11:30-13:00 цагийн хооронд болох аж.



