Нийслэлд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэн 173.5 тонн тусгай зориулалтын бодис, 98.5 тонн давс цацжээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/NewFolder 1/63a3dc0e18164615ff1e65c0.jpg

Нийслэл хотод энэ сарын 17 буюу өнөөдөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 24 байгууллагын 620 ажилтан албан хаагчид, авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн 123 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийжээ.

Мөн халитаргаа гулгаанаас урьдчилан сэргийлэн 173.5 тонн тусгай зориулалтын бодис, 98.5 тонн давс цацсан аж. Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна гэдгийг ЦУОШГ-аас анхааруулж байгаа бид өмнө мэдээлсэн.

Иймд цас дагтаршиж халтиргаа үүсэхээс өмнө ААН байгуулга, иргэд орчмын 50 метрийн талбайгаа цэвэрлэхийг уриалж байна

legacy:_shariljjj/NewFolder 1/5tv5wh_428374460_707832308208160_543442683393015147_n_x974.jpg