Маргааш нийслэлд -24 хэмийн хүйтэн байна

Бусад
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/256668156_356961222897255_7395020496411633109_n.jpg

2024 оны 02-р сарын 17-ны 20 цагаас 02-р сарын 18-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -27...-29 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.