СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуургатай

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/Capture.JPG

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-нд Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурах тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна.

Мөн говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.