Малчин айлын өвөлжөө шатаж, 8 бог мал хорогджээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зураг/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-25.jpg

Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум Баян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар Малын саравч, гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 06.30 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тухайн малчны 8 бог мал өртөж хорогдсон.