Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ҮСХ: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2,2 сая төгрөг, дундаж зарлага мөн 2,2 сая төгрөг байна
10

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 1 дүгээр сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа. Энэ үеэр тэрбээр,
"Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2023 оны 4-р улирлын дүнгээр 2,2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 417 мянган төгрөг буюу 24 хувиар өссөн байна. Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2023 оны 4-р улирлын дүнгээр 2,2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 403 мянган төгрөг буюу 22,9 хувиар өсжээ" гэх мэдээллийг өглөө.



