СОЁЛЫН ЯАМ: Манайх Б.Бат-Энэрэлд СТА цол олгоогүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:бат энэрэл.jpg

Өнгөрсөн бямба гарагт "Талархал" уран бүтээлийн тоглолтоо хийсэн дуучин Б.Бат-Энэрэлд тоглолтынх нь үеэр МУСТА цол тэмдэг олгосон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тухайлбал, Соёлын яам бага насны хүүхдэд өндөр хэмжээний шагнал олголоо хэмээн шүүмжилсэн.

Тэгвэл энэ талаар Соёлын яамнаас тодруулахад "Манай яам Б.Бат-Энэрэлд МУСТА цол олгоогүй" гэх тайлбарыг өглөө.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тоглолт зохион байгуулагчид нь СТА авах хүсэлтээ Соёлын яаманд хүргүүлжээ. Харин цол тэмдэг нь тоглолтынх нь өмнө гарч амжаагүй тул тоглолт зохион байгуулагчид нь өөрсдөдөө байсан цол, тэмдгийг олгосон байжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хуурамчаар цол олгосон хүмүүст хариуцлага тооцох уу?. шагнах уу?

  • И
    Иргэн

    СТА юу ч биш. Цүнхнээсээ шууд Алтангадас одон гаргаж ирээд тарааж байхыг харсан шүү. Аймшиг. Хуучин сүлдтэйгээ баахан илүү үлдвэрлэгдсэн биш юмүү?

  • З
    Зочин

    Төрийн шагналыг хэн дуртай нь дуртай хүндээ өгч болдог юм уу

  • З
    Зочин

    eej ni guij avsan said gariin useg zursan baisan oor hunii shagnaliig yamnii ner buhii emegtei ajiltan erh medlee hetruulen ugsun neriig ni yam nuuj bn olnii tanil emegtei hun bgaa

  • З
    Зочин

    МАНы төмөр тараалт бол утгаа алдсан, одоо энэ коммунизмын элий балай эргүү новшын шагналуудыг бүр мөсөн болих хэрэгтэй. ямар хэрэгтэй юм.

  • З
    Зочин

    Халтар авгайн гарын үсэг хуурамч уу