ТОДРУУЛГА: Дуучин Б.Бат-Энэрэлийг СТА цол тэмдгээр шагнах хүсэлт энэ сарын 16-нд ирснийг судалж байна. Соёлын яамнаас СТА өгөөгүй болно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
30
legacy:_shariljjj/Намуу/зураг/БАярбат/429091677_744908150940976_4679418250025053037_n.png

Дуучин Б.Бат-Энэрэлд "Талархал" бие даасан тоглолтынх нь үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардуулсан нь олон нийтийг талцуулж, шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбоотойгоор, Б.Бат-Энэрэл "МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү" хэмээн мэдэгдсэн юм.

Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад, "Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаагүй" гэх тайлбарыг өглөө. Тодруулбал, "Соёлын яаманд Номт Анар ХХК-иас Б.Бат-Энэрэлийг Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнуулах хүсэлт, тодорхойлолтыг энэ сарын 16-ны өдөр ирүүлснийг холбогдох журмын дагуу судалж байна.

Дуучин Б.Бат-Энэрэлийг Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Соёлын яамнаас шагнаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр тоглолт зохион байгуулагчид нь СТА авах хүсэлтээ Соёлын яаманд хүргүүлжээ. Харин цол тэмдэг нь тоглолтынх нь өмнө гарч амжаагүй тул тоглолт зохион байгуулагчид нь өөрсдөдөө байсан цол, тэмдгийг олгосон байжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    монголчууд нэг туйлшрахаараа ухаанаа алдчих юмаа яагаад тым болцийн бэ ямар ч боловсрол байхгүй зүгээр л хүүхэд хэдэн дуу дуулсан биз дэ СТА гэдэг цол тэмдэг чинь тийм хямдхан эд вм бна тийм үү

  • З
    Зочин

    Томчууд энэ хүүг балалж байна. Нэг болхоор хүүхэд ч юм шиг, Үгүй бол нас тогтсон хүн шиг!!! Сүүлдээ СТА болгосон бодгоогүй ч гэх шиг. Энэ хүү бол зүгээр ардын авьяастан. Түүнд ямар нэгэн урлагийн сургууль төгссөн диплом байхгүй.

  • З
    Зочин

    Ээж нь яаман дээр билетээ үнэгүй тараагаад яьж байсан л гэсэн худлаа өөр компан тодорхойлсон ч гэх шиг өөрөө гуйж срглн авгйгс авчихаад