Агаарын хөлөг дээрх тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаа тул СӨҮЛ-ийн нислэгийг хойшлуулжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:miat/Ongots.jpg

Хөшгийн хөндийн дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрэн хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан 2024 оны 2-р сарын 21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байна. Энэ талаар "МИАТ" ТӨХК-аас:

"ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна.

ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    СадааСайдад

    МИАТ.ХК-ийн, ИНЕГ-ын дарга, удирдлагуудаар цүнх баригчдыг томилсны гай тотгорийг Агаарын тээврээр зорчихоор гэрээ байгуулж билет авсан зорчигчид амсаж, цаг хугацаа, бие махбодоороо бас машин унааны зардлаар хохирч байгаа юм. Энд ямар ч байгалийн давагдашгүй хүчин зүйлс гэх асуудал байх учиргүй. МИАТ.ХК 2023 оноос эхлэн Агаарын хөлөгт "газрын үйлчилгээ" үзүүлэх үйлчилгээг 100% өөртөө авсан. ЧХОУНБ-ыг Япончуудад өгсний гайг ч бас давхар амсаж байгаа болно. Авиакомпанийн АЯЛАЛ нь цаг хугацаандаа нисэх ёстой. Аялалын саатал бүрт тухайн авикомпани нь зорчигчдод зохих нөхөн олговрыг өгөх учиртай. МИАТ.К-ийн захирлуудын ажлаа хийж чадахгүй байгаад ИНЕГ-аас хяналт тавьж байх ёстой атал дарга, байцаагчгүй "үнэгүй" билет гуйхаа бодоод огт дуугүй байцгаадаг. ОХУ-д гэхэд зорчигчид гомдол гаргавал тээврийн прокурор эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Зорчигчид эрхээ эдэлж сурах хэрэгтэй. Зорчигчдын эрхийг хамгаалах Нисэхийн мэргэжлийн НҮ-ТББ-д хандаж байхыг зөвлөе.