Энэ онд 13.7 мянган тонн улаанбуудайн хивэг, 1,1 мянган тонн малын нэмэлт тэжээл импортолжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зураг/БАярбат/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Энэ онд нийт 13.7 мянган тонн улаанбуудайн хивэг импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.5 мянган тонноор буюу 119 хувиар өссөн үзүүлэлт аж.

Улаанбуудайн хивгийг зөвхөн ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолжээ.

Харин малын нэмэлт тэжээлийн тухайд 2024 онд 1,1 мянган тонн импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 мянган тонноор буюу 219.1 хувиар өссөн байна.

Малын нэмэлт тэжээлийг ОХУ-аас 0,8 мянган тонн, БНХАУ-аас 0,3 мянган тонныг тус тус импортолжээ.