Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран 99 айл өрхөд мэдэгдэл хүргэж ажиллажээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:suhbaatar duureg/428679623_778573360964777_7719602550875929697_n copy.jpg

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран 99 айл өрхөд мэдэгдэл хүргэж, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллажээ. Тодруулбал, Халиа тошин, шар усны үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор дүүргийн 14, 15, 18 дугаар хороодын нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад ажилласан байна.