Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улсын хэмжээнд 1.5 сая гаруй мал хорогдсоны хамгийн их нь Сүхбаатар аймагт 539 мянга, Хэнтий аймагт 234 мянга хорогджээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

"Өнөөдрийн байдлаар 192 суманд нөхцөл байдал хүнд, 200 суманд зам гарц хаагдсан, улсын хэмжээнд 1.527.695 толгой мал хорогдсон" гэдгийг Шадар сайд мэдээлсэн.
Тэгвэл эдгээрээс
Сүхбаатар /539,095/,
Хэнтий /234,933/,
Дорноговь /175,683/,
Төв /119,246/,
Дундговь /82,513/,
Архангай /58,177/,
Булган /49,400/,
Увс /44,017/,
Дорнод /36,066/, аймгууд хамгийн өндөр хорогдолтой байна.
Сануулахад, 3137 малчин өрхтэй холбоо тогтоож чадаагүй. 23.600 өрхөд хүнс, өвөл тэжээл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Тиймээс Засгийн газраас 3 үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.



