УЦУОШГ: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/03/tsasan shuurga.jpg

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Мөн энэ сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.