Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
1XBET нэгдсэн УАШТ-д оролцсон холбоо бүрт 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Спортын бооцоот тааврын 1ХBet Mongolia компани спорт холбоодыг дэмжих 1xBet Charity foundation хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд тус компани холбоодын нэгдсэн УАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан спорт холбоо бүрт 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.
Энэхүү хөрөнгө оруулалт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдах юм. Энэ жил гурав дахь удаагаа зохиогдсон холбоодын нэгдсэн УАШТ-ий хөтөлбөрт 15 спорт холбоо үндсэн төрлөөр, 5 спорт холбоо үзүүлэх төрлөөр багтсан бөгөөд 3000 гаруй тамирчин 384 багц медалийн төлөө 10 хоногийн турш өрсөлдсөн юм.



