Галд өртсөн барилгуудын хийц бүтээцэд дүгнэлт хийх, шаардагдах төсвийг тооцоолох ажил үргэлжилж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2026/01/121.jpg

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо өнгөрсөн нэгдүгээр сард шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн осол гарсан. Гал түймрийн улмаас долоон иргэний амь нас хохирч, орон сууцны нэг барилгын гадна фасадны 80 хувь нь шатсан. Мөн 35 тээврийн хэрэгсэл гал түймэрт өртжээ.

Уг гал түймрээс үүдсэн нөхцөл байдал, хор уршгийг арилгах хүрээнд галд өртсөн барилгад дүгнэлт, засварын тооцоо хийх, амьдарч байсан иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, барилгын засварын зураг төсөв боловсруулах, хохирлын үнэлгээг тогтоох, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар галд өртсөн орон сууцны барилгуудын хийц бүтээцэд дүгнэлт хийх, засварт шаардагдах төсвийг тооцоолох ажил үргэлжилж, үр дүнг гуравдугаар сар гэхэд УОК-д танилцуулахаар ажиллаж буй юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АРД

    МОНГОЛД ХЭЭЛЬ ХАХУУЛЬ ЛУЙВАР, ХҮНИЙ МӨС ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛСНООС БИШ ТЭР ДАШВАНЖИЛ КОМПАНИЙ ЯРИАД БАЙГАА НЬ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЙЛ ОГТ БИШ. ХАРИУЦЛАГА ХҮНИЙ МӨС Л ДАВАГДАШГҮЙ БОЛЧИХООД БАЙНА. ХӨНГӨНӨӨР БАЯЖИХ ШУНАЛ

  • И
    иргэн

    хоёр байрны дэргэд гал гарахад нэг нь стандаартаар барьсан нөгөөдөхийг нь үгүй . барилга хүлээж авахдаа хахууль өгч стандарт барьснаар нь өгсөн.иймээс стандартаар барьсан нь шатаагүй стандарт бусаар барьсан нь шатсан тухай өчигдөр хотын дарга ярина билээ. тэр стандартгүй барьсан байранд орсон айлууд хүнээ алдаж ямар их хохирол амсаж зовж явнаа хөөрхий.