Б.Ууганбаяр: Өвс тэжээл дууссан 39 мянга, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13 мянган малчин өрх байна

УОК-ын шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг хүргэлээ. Тэрбээр,
УОК-ын даргын тушаалаар орон нутагт 7 бүлэг гарч ажилласан бөгөөд өнөөдрөөс эхлээд нийслэлд ирж байгаа. Яг одоогоор улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байгаагийн 72,462 малчин өрх хүнд нөхцөл байдалтай байна. Үүнээс,
Өвс тэжээл дууссан 39,414
Хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7,863
Түлээ түлшний хомсдол үүссэн 5,800
Эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 малчин өрх байгаа гэх судалгаа гарсан. Ийнхүү хариу арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2 сая 9 мянган мал хорогдсон байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85,9 хувиар өссөн" хэмээв.



