УОК: Хандивын аяны хүрээнд 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө болон 500 сая төгрөгийн бараа материал ирсэн байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:zud/392874825_807464378075457_2459613733776706079_n.jpg

Нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудын нөхцөл байдалтай байгаа тул Монголын нийт ард иргэд болон ААН, байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хандивын аяныг эхлүүлсэн. Тэгвэл УОК-оос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байх үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Ард иргэд сайхан сэтгэлийн тусламжийн хүрээнд аймаг орон нутаг хийгээд улсын түвшинд хандивын аян зохион байгуулагдаж байна. Тэгвэл УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд 1 тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хандив болон 500 гаруй сая төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Эдгээрийг шаардлагатай малчин өрхөд шилжүүлэн ажиллана" хэмээлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Хандив өгөх яах вэ? Хүмүүсийн өгсөн мөнгө юунд зарцууллагдав гэдэг л чухал. Энэ бол маш хүндрэлтэй асуудал шүү. Бараг зуднаасаа илүү анхаарах зүйл бол энэ. Ард түмний энэ их мөнгөний хэд нь “цавчаанд” орох болоо? Яагаад гэхээр манай эрхтэн, дархтанууд өлөн шүү!!!. ХБанк, ЖДҮС, Ковид, Нүүрсний хулгай, Газрын наймаа гээд энэ бүгдэд гараа дүрээд сурчихсан өлөн гарууд цаана чинь шүлсээ гоожуулж байна.