Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Илон Маскийн “Space X” компанид ажиллахаар болжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 5 сек
220
legacy:Obuna/F1lJh6kagAAl5CL.jpg

ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ SpaceX компанид ажиллахаар болсон талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ. Тодруулбал,

"2022 оны 6 сарын 22-нд анх SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell-тэй холбогдож Старлинкийг Монголд орж ирэх асуудлыг ярилцаж байлаа. Тухайн үедээ энэ асуудлыг Засгийн газрын хурлаар оруулсан.

Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ.

Тухайн үедээ би өөрөө энэ компанид ажиллаж байна гэж төсөөлж байсангүй. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй Gwynne Shotwell, дэд ерөнхийлөгч Lauren Dreyer зэрэг мундаг лидер эмэгтэйчүүдтэй ажиллаж, тэднээс суралцах боломж олдож байгаад их баяртай байгаа.

legacy:Obuna/423221207_935381564370534_5617481573029517674_n.jpg

Өнгөрсөн хугацаанд өөрт байгаа бололцоог ашиглан Элон Маскыг Монголын Засгийн Газар, Ерөнхий сайдтай онлайнаар уулзуулж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр Монгол Улс албан ёсоор Старлинкийн интернэттэй болж байна.

Хувьдаа би дэлхийн хаана ч, ямар ч ажил хийсэн миний зорилго бол Монгол залуучуудыг маш сайн боловсрол эзэмшихэд туслах, Монгол Улс дэлхийтэй эн зэрэгцэж хөгжихөд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах байсаар байх болно. Тийм ч учраас төрд ажиллаж байхдаа И-Монголиа төслийг хэрэгжүүлэхийн хажуугаар анх Amazon, Google Education, Microsoft, Alibaba зэрэг компаниудтай хамтын ажиллагааг амжилттай эхлүүлэх гүүрийг тавьсан нь эхнээсээ хэрэгжиж эхэлжээ.

Удахгүй Код бичих хөтөлбөрөө бас зарлана.

Цаашдаа улс орныхоо ирээдүйн хөгжилд өөрийн чадах зүйлсээрээ хувь нэмрээ оруулсаар байх болно" гэжээ.

legacy:Obuna/420609104_422146453673983_5665178968136318676_n.jpg
Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Zasss. Jinkhene uuriikhuu chadlaar end tend tom companyd ajild orson, ajillaj bgaa mundag Mongolchuud zunduu l bdg sh dee. Chiv chimeegyi ajlaa khiigeed l yavdag. Erdemtei khyn daruu, ikh murun dulguun gdg dee. Ene metiin internship khiij bsan, khiikh gj bgaa umnuud l ingej khudlaa popordog sh dee. Bas ter Batnairamdal gj neg um bna. Shaaal khudalch. Kkkk

  • D
    DR. ADITYA

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

  • А
    А.Дэмбэрэлдагва.

    Амжилт хүсье.

  • E
    Erka

    Delhiin uls bolognoos naad kampand chni ajillaj baigaa neeh sonin bish ajild oroo biz gaihuulah umaa olj ydah um malnuud

  • К
    Ккк

    Старлинк Монголд ороход мэдээж Монгол талыг хариуцах нэг хүн хэрэгтэй болох биз. Тэгэнгүүт би старлинкийг оруулж ирлээ шүү гэж тэнэгтнээ энэ

  • З
    Зочин

    Өрийн хүүхэн болонгуутаа л төрийн албанд шургаад л бас л хүнд гарын хүүхэн шүү дээ. Одоо сайн агаа нь нүүрсчин гэдэг нь илэрсэн тул улс төрд явцгүй болсоон хүүхэн гуай

  • З
    Зочин

    Internship дадлага хийсэнүүдээ ажиллаж байсан гээл худлаа намтараа бичдэг хүн бас юугаа л холиож байгаа болдоо

    • Б
      Буриад

      ахмадууд биднийг үхээд өгвөл улс хөгжинө,авдаг шагналаа авсан хөгшид хэрэггүй гэж донгодохыг чинь хүнээс сонсоод мартахааргүй гомдсон Чи үргэлж үхэхгүй залуугаараа явах болтугай Ахмад холбоочин хүн бичлээ

  • R
    Regzen Sukhmyagmar

    Сайн байна уу. Юуны урьд баяр хүргэе. Мэдлэг боловсролтой хүн ингэж л дэлхийд үнэлэгдэг юм. Сайн үйлс бүтээж, чин шударгаар зүтгэж явсаны хариу. Ах нь эхнэр үр хүүхдийн хамт, 5 ач, зээ нартайгаа АНУ-ын Колорадо мужын Денвер хотод амьдраж, ажилладаг юм. Эхнэр бид 2 тэтгэвэртээ гарсан өндөр настангууд. Энд ажилгүй зүгээр сууна гэдэг ойлголт байдаггүй болохоор хоёуллаа Амазон компанид ажилдаг юм. Ах нь 40 гаруй жилийн өмнө дөнгөж сургуулиа төгсөж ирээд яг л чам шиг анх комьпютерийг зааж сургах, амьдрал практик бодитиор нэвтрүүлэх гэж явсан тэр үе миний дүүг МХХХ компаний тэр том ажилд томилогдож байхыг чинь хараад өөрийн эрхгүй санагдаж байж билээ. Тийм ээ байгуулгынхаа нойлын өрөөг янзлахаас эхлээд ажил ундраж байж билээ. . .Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  • З
    Зочин

    Mongol zaluuchuud ene xyyxenguigeer ali xediin USA-n IT-n tom companiudad engineereer olnooroo ajillaj baigaa. Iim yumnaas xol baisan deer baix shuu.

  • З
    Зочин

    Mongoloos baaxan mungu gargaj avsnii ur dun biz. Eniig sain shalgax xeregtei shuu. Yamar ch xereggui yam baiguulsan daa. Starlink Mongold oroxoo xurvel orj l orxino. Odoo boltol oroogui l baigaa. Zasgiin gazar oroltsoxoor udna sh dee.

  • З
    Зочин

    Би хувьдаа эмэгтэй хүн гэдэг үүднээс нь бус өөр маягаар Обунаг дэмждэг. Би өөрөө энэ салбарын хүн. Гэхдээ би асуудалд бодитоор ханддаг. Нөхцөл байдалд бодит тайлбар олохыг хичээдэг. Орчин үед аливаа Монгол хүн харийн хүчирхэг компанид ажиллах нь тийм ч их сондгой зүйл байхаа больсон. Гол нь тэр кариерт зөв зарчмаар хүрсэн үү гэдэг л өөртөө болоод өрөөлд чухал ач холбогдолтой. Обуна мэдээж бусад хүмүүсийн л адил мэргэжилдээ үнэнч залуу хүн гэдэг үүднээс хэн ч түүнийг энэ талаас тэгтлээ их гадуурхахгүй байх гэж бодож байна. Гагцхан нэг л сэтгэл сэвтүүлсэн асуудал түүний хувьд байдаг. Үүнийг л тэр эмэгтэй хүний богино ухаанаар эрэгцүүлж учрыг өөртөө тайлж чадахгүй байх шиг байна. Төрйин албанд мерит зарчим л чухал. Энэ зарчмыг эвдэж өөр хөшүүргээр ороод ирлээ гэж л ард түмэн түүнийг хялайсан шүү дээ. Тэдний буруу гэж үү? Жишээ нь төрд хулгай үүрлэх ёсгүй гэж бүгд эсэргүүцэн тэмцэж байна. Энэ буруу юу? Минийхээр тэр нөхцөл байдлыг ойлгоод цаашаагаа чимээгүй замнаад явчих нь дээр байх аа.

  • З
    Зочин

    Монголд тун хэрэгтэй хүн юмсандаа

  • З
    Зочин132..

    Баяр хүргэе. Дарга нарын булхайг жаахан бичээч.

  • З
    Зочин

    Тэр нь өөрт нь дээр. Ядахдаа элдэв бузраас хол. Уг зарчмаараа бол бас л жаахан асуудалтай л юм. Гэхдээ яахав. Асуудалгүй юм гэж хаа байлаа.

  • Z
    Zochin 3

    Shine ajild amjilt huseye. Yu chaddagaa , yu cgadah bolomjtoi gedgee uzuuleed ug.

  • I
    IT-чин

    IT мэргэжлийн бус хүнээр space x яадаг юм бол.

  • З
    Зочин

    Ямар атаархуу шаар вэ ,сэтгэгдэл бичиг ч...

  • Н
    Нэргүй

    Мундаг залуучуудын төлөөлөл сайхан монгол бүсгүйд амжилт хүсье! Сиймхий ч гэсэн гэр минь гэгчээр сайхан монгол орныхоо хөгжилд дэм болж яваарай!

  • Э
    Эгэл нэгэн .

    МАШ МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ , БҮТЭЭЛЧ ЭМЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ... Дэлхийн хаана ч явсан хэрэгтэй хүн , Монгол улсдаа бүр ч хэрэг тустай эмэгтэй гэж боддог .АМЖИЛТААС АМЖИЛТ БҮХНИЙГ ХҮСЬЕ .

  • З
    Зочин

    Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй хүн SpaceX д ямар хэрэгтэй юм болоо

  • З
    Зочин

    Боловсролтой бүсгүй дээ учралаас илүү гэх юм өилээ сонгол жииэг өолохоорр атаархуу хүмүүстэй ажиллаж баыхаар дэлхийтэй хөл нийлүүлж яв даа сайхан бүсгүй минь