Х.Нямбаатар: Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 28 сек
110
legacy:nyambaatar hotiin darga/MPA_9945 copy.jpg

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр өөрийн сошиал хаягаараа лайв хийхдээ Хотын дарга Х.Нямбаатарын тухай "Хорвоогоос хүний хог олоод ир гэвэл Х.Нямбаатарыг олж ирнэ. 1.5 тэрбум доллароор метро барих гэж байгаа бол иргэдээс асуу, эдийн засгийн үр өгөөжийг нь гарга" хэмээсэн байдаг.

Тэгвэл уг бичлэгийн хариуд Хотын дарга Х.Нямбаатар "Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотны захиалгаар над руу дайрч давшилж байна. Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье. Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.

Jica -гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеээ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан. Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө.

Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана" гэлээ.

Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотны захиалгаар над руу дайрч давшилж байна. Энэ хавар энэнээс ч илүү юм…

— Х.Нямбаатар (@KhNyambaatar) February 26, 2024
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hurtsiin saltaanii buus

  • Э
    Энээ

    Хотын дарга зөв ярьж байна. Метро маш их хэрэгтэй. Галзуу хашраагүй бна

  • З
    Зочин

    Метро барих л хэрэгтэй.Улс орны хөгжилд хэрэгтэй зүйлийг хийх л хэрэгтэй.Харин тэр далимдуулж хөрөнгө мөнгө идэж уудаг асуудалд хяналт тавьж хийсэн ажлын зардлыг шилэн болгох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Мөнх-Эрдэнийн хувьд маш бүдүүлэг байдлаар бусдыг олон нийтийн өмнө гутаан доромжилж зүй бусаар аашилсан. Харин Метроны хувьд яг одоо тулгамдсан шийдэх ёстой асуудал мөн үү гэвэл үгүй харин цахилгаан дулааны асуудал нэн тэргүүний асуудал үүнийг дагаж Улаанбаатарын хорт утаа багсана.Түгжрэлээс илүү хотын иргэдийн эрүүл амьд явах баталгаа алдагдаад байна үүнд анхаарлаа хандуулж өгөөрөй хотод үүрэлсэн хулгайч нарын үүрийг бужигнуулж газрын хулгай луйварын асуудалтай тэмцэж байгаад амжилт хүсэе

  • З
    Зочин

    Метро одоохондоо хэрэггүй.Цахилгаан утаа гээд олон асуудалаа шийд...

  • З
    Зочин

    Новшийн лайвчинг байх ёстой газарт нь байлга.

  • З
    Зочин

    УБ-Т ГАЗАР БАГА ТУЛ ГАЗАР ДОР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОМ ОРОН ЗАЙ АЖЛЫН БАЙР БИ БОЛНО

  • М
    МӨНХ ЭРДЭНЭ ЭЭ БИТГИЙ УЛС ОРНЫ ХӨГЖЛӨӨС ХОЙШ ТАТ С

    ТҮНЭЭЛ СУВАГЧЛАЛ ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН МАШ ИХ ЗҮЛИЙГ ШИЙДНЭ

  • З
    Зочин

    Байдаг газарлуу нь буцаагаад явуул хөөрхий бүр солиорчиж ...

  • З
    Зочин

    Одоо энэ мэт галзуу солиотой юмнуудаа эх оронч зоригтой байна гэж хөөргөж улам галзууруулдагаа болиоо эх оронч дүртэй шантаажчингуудаа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda