Ойрын хоёр хоногт нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsas/MPA PHOTO2021-0455 (2).jpg

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Томоохон нуур, голын хөндийгөөр -24-29, уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19-24 градус хүйтэн.

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байх бол гуравдугаар сарын 2-ноос нийт нутгаар хүйтний эрч сулрах аж.